"TSONH.MN" ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР НЬ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ, ШУУРХАЙ ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА!!! ТА БҮХЭН ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Monday

засвар үйлчилгээний үнэ тариф Оношилгоо зөвлөгөө үнэгүй...
Хагарсан вакуум шил солих  (1мкв -ийн үнэ) - 180.000₮ /хэмжээг авах, тээвэрлэх, солих үнэгүй./

Цантсан вакуум шил солих  (1мкв -ийн үнэ) - 180.000₮ /хэмжээг авах, тээвэрлэх, солих үнэгүй./

Хагарсан дан шил солих  (1мкв -ийн үнэ) - 95.000₮(жич вакум цонхны шил 2 давхраар нь солидог болно. үүнд балконы хаалтны шил орно) /хэмжээг авах, тээвэрлэх, солих үнэгүй./

Резин солих  (1метр-ийн үнэ)10000₮өөс 9000₮боллоо/турк/ /тээвэрлэх, солих, тохиргоо үнэгүй./

Цонхны нугас солих    (1ширхэгийн үнэ)- 25.000-120.000₮ /солих, тохиргоо үнэгүй./

Хаалганы нугас солих (1ширхэгийн үнэ)- 35.000-50.000₮ /солих, тохиргоо үнэгүй./

Гажилт унжилт засах, тохиргоо хийх (1цонхны үнэ)- 30.000-25.000₮

Гажилт унжилт засах, тохиргоо хийх (1хаалганы үнэ)- 40.000-35.000₮

Том онгойдог салхивчийг(поорчик, хавтсыг) жижигрүүлэх  (1цонхны үнэ)- 240.000₮

2 ажиллагаатай нугас, түгжээтэй цонхыг энгийн 1 ажиллагаатай нугас түгжээгээр солих 200.000₮

  1. ТУРК: {жирийн резин нь 1 жил болоод чанараа алдаж эхэлдэг бол турк резин нь 30 жилийн дараагаас чанараа алдаж эхэлдэг байна. Жирийн резин нь -20 градуст хөлддөг бол турк резин нь -60 градуст хүртэл хөлддөггүй байна. ТА нэг удаа цонхондоо турк резин солиулснаар ахиж солиулна гэж  байхгүй жил бүр цонхондоо санаа зоволтгүй болохоос гадна эдийн засгийн хувьд маш их хэмнэлтийг мөн чанарыг мэдрэх болно}

хаалга

Вакуум хаалга 66мм стандарт рамтай 2 давхар резинтэй,
 2 давхар шилтэй (1мкв -ийн үнэ)-380000 -өөс360000
Вакуум хаалга 72мм стандарт рамтай 2 давхар резинтэй,
 2 давхар шилтэй
(1мкв -ийн үнэ)-400000 -өөс 390000

Вакуум хаалга 66мм стандарт рамтай 2 давхар резинтэй,
 2 давхар шилтэй 2 хавтастай хаалга 
(1мкв -ийн үнэ)-450000 
 

балкон

(гүйцэтгэл)БАЛКОНЫ ХААЛТ
















ЯЛАА, ШУМУУЛНЫ ТОР

ЯЛАА, ШУМУУЛНЫ ТОР 
  1. Хавчаартай тор нь цонхыг тань огт нүхэлж цоолдоггүй тогтоодогоороо бусад тороо бодвол давуу талтай бөгөөд авч угааж болдог бөгөөд хамгийн нимгэн, төмөр рамтай тор учраас чанартайгаас гадна бусад тороо бодоход өнгө үзэмжтэй харагддаг тор юм 1ширхэг нь 40000 төг



  2.  
     
   2. Нугастай тор -  Цонхны гадна байрлуулалдаг бөгөөд нугас, түгжээ, бариултай хуванцар хатуу биетэй рамтай бөгөөд гадагшаа түлхэгдэж онгойдог авч угаах боломжтой. Мөн энэ торыг хаагдаж нээгддэг учраас хаалганд хийж болдог.
1ширхэг нь 40000 төг








    3. Ролло тор (эвхэгдэж, хураагддаг тор) – тусгай механизмаар хуйлран ороогдож өөрийн хайрцагт агуулагдана. Хэрэглэх үедээ татаж буулгадаг. Сайн тал нь үзэмжтэй, хэрэглэхэд хялбар бөгөөд өөрийгөө цэвэрлэдэг давуу талтай болсон.                           
1ширхэг нь 40000 төг






4. Ролло тор (эвхэгдэж, хураагддаг хүүхэд унахаас хамгаалсан ган төмөртэй тор)- 
 Мөн хүүхэд унахаас хамгаалсан тусгай механизмаар хуйлран ороогдож өөрийн хайрцагт агуулагдана. Хэрэглэх үедээ татаж буулгадаг. Сайн тал нь үзэмжтэй, хэрэглэхэд хялбар. Сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон.       
1ширхэг нь 75000 төг








Торны CЕТИКНИЙ өнгө нь зөвхөн хар, хар саарал өнгийн тор байдаг бөгөөд энэ нь энгийн сетикнээс ялгагдах онцлог тал:                                                                             

  • тамхины цогонд түлэгдэж шатдаггүй
  • төмрийн ялтастай
  • зэвэрдэггүй
  • хөвөгддөггүй
  • солих боломжтой
  • угаахад өнгө нь хурдан сэргэдэг
  • гэгээ хаадаггүй
  • борооны уснаас тусгаарлана
  • дулаан алдагдлыг багасгана




Мөн хүүхэд унахаас хамгаалсан түгжээнүүд турк улсаас ирлээ  


5. Хүүхэд унахаас хамгаалсан турк түгжээ. Энэ нь хүүхдээ хараа хяналтгүй орхих үедээ цоожлоод явсан тохиолдолд хүүхэд цонхноос унана гэж айх зүйлгүй цонхыг бүтэн онгойхоос хязгаарлаж өгч байгаа юм. Түлхүүртэй учраас хүссэн үедээ цонхоо бүрэн нээж хааж болох юм. Сүүлийн үед маш ихээр хийлгэх болсон   
1ширхэг нь 35000 төг 3 аас дээш бол хямдарна

ВАКУМ ЦОНХ ХААЛГА АВАХ, ЗАХИАЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

--> Mанай стандарт нормд зааснаар цонх 2-3 давхар шиллэгээтэй байхаар заасан ба хэрэв та цонхоо солихоор эсвэл шинэ байранд орж байгаа бол дараах үндсэн шаардлагуудыг тавьчихсан байхад айлтгүй байх болно.                     www.tsonh.mn
1.      Цонхны рамны өргөн зузааныг асуух баримт үзүүлэх шаардлага тавих /мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав/ 99198711 асуу лавла үнэгүй зөвлөгөө өгнө.
2.      Цонхны шилний хоорондох зай маш чухал /хямдын бодоод хийлгэвэл 6, 9, 12мм гуурс төмөр хийчихдэг. Шилний хоорондох зай 14мм ба түүнээс дээш байх ёстой гэж стандарт норм дулаан эсэргүүцэлд заасаг байдаг/       
                                                                 ДУЛААН ЦОНХ ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР
3.      Цонх суулгасан хойно дулаалганы хөөс шахахаас өмнө шалгах/хаалга цонхоо хааж нээж үзэх хааж нээхэд хавирсан, гажиж байх ёсгүйг анхаар /хийгдсэн эсэхийг харах /рамны 3/1-ийг дарсан байх ёстой/                                  99198711,88784004
4.      Цонхы жийргэвч резинүүдийг агаарт эсвэл хөргөгчинд хөлдөөж үзэж шалгах. Таг хөлдөж байвал муу шүү найз минь. Үнэрлэж үзэх. Үнэргүй байх ёстой



Дараа нь таны зүгээс хийгдэх хамгийн чухал зүйл бол амалгаа шавар хийлгэх юм. Хийгдсэн амалгаа шавар нь /рамны 3/1-ийг дарсан байх ёстой/ эсэхийг харах.

Цонх яагаад цантдагийг тайлбарлая!!!

--> Цонх цантах, хөлрөх үндсэн шалтгаануудын нэг нь барилгын дулаанаа хадгалах, алдахтай шууд холбоотой процесс юм.
Тиймээс цонх яагаад цантдаг эсэх талаар ярихаас өмнө барилга байгууламжын дулаан алдагдлын талаар өгүүлье.

Ямар ч барилга байгууламж дулаан алдагдалгүй бив битүү байна гэж байхгүй. Хамгийн төгс барилга байгууламж хүртэл тодорхой хэмжээний дулаанаа алдаж л байдаг. Дулаан алдагдалыг 2 үндсэн хэсэгт хуваана.

1.Барилгын хаших хийцийн
2.Агаар нэвтрэлтийн гэж ангилна.

Барилгын хаших хийцийн гэж Барилга байгууламжийг гадна орчиноос тусгаарлаж байгаа "хана"-ыг хийсэн материалын дулаан дамжуулалтаас шалтгаалсан дулаан алдагдалыг хэлнэ.
Жнь: Танайх угсармал барилгад байдаг бол танай барилгын хана төмөр бетон, харин сүүлийн үед баригдсан барилгад амьдардаг бол тоосго, хөөсөнцөр, блок зэрэг материалуудаас бүрдэх ба эдгээр материалуудын халуун, хүйтэн дамжуулах чадвараас танай барилгын дулаан алдагдал шууд шалтгаална гэсэн үг.

 99198711, 88784004
Агаар нэвтрэлтийн гэж цонх болон хаалга болон барилгын хана, хучилтанд гарсан зай завсараар гарах агаартай хамт гадагшлах дулааны алдагдалыг ийнхүү нэрлэнэ.
Тиймээс танай барилга хэдий халаалт сайтай ч сийгэж үлээгээд эсвэл хүйтэн байдаг бол дулаан алдагдал ихтэй гэсэн үг ба үүнийг дагалдах асуудлууд гарч ирэх магадлал өндөртэй гэсэн үг.

Тэдний нэг нь цонх цантах, хөлрөх үзэгдэл юм.
Цонх цантаж, хөлөрч байгаа шалтгааныг технологийн ба технологийн бус алдааны улмаас гэж 2 хуваана.

 ДУЛААН  вакуум цонхны үйлдвэр
Технологийн алдаанд:
1.      Цонх нь битүүмжлэл муутай байх.
Модон цонх бол шил, рам хоёрын хоорондох замасканд зай завсартай эсвэл шаардлага хангахгүй байх, модон рам өмхөрсөн байх, гажсан байх. Цонхны эргэн тойрны дулаалга дутуу эсвэл хийгдээгүй байх
Вакуум цонх бол шилэн багц 2 болон түүнээс дээш биш, рам болон шил хоёрын хоорондох резинэн жийрэг үжирсэн эсвэл тасарсан, зайтай байх, Вакуум цонхны камерууд буюу раман доторх агаарын битүү хуваалтын орон зайнууд цөөхөн эсвэл агаар чөлөөтэй нэвтрэх зай завсартай байх гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
2.      Цонх нь суулгах үед ханатай харьцах хэсгийн зайг зориулалтын дулаалгын хөөсөөр дулаалаагүй эсвэл дутуу дулаалсан. Рамны ханад бэхлэх бэхэлгээг хэтэрхий том, олон, овор ихтэй зүйлээр хийсэн /жш нь: бараг банзаар чигжчихдэг асуудал бий/, Далий хазгай суулгасанаас зай завсар гарах нөхцөл бүрдсэн, Цонхны амалгаа, тавцанг цонхны рамыг даруулалгүй хийсэн гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
3.      Цонхы рам болон нугас нь шаадлага хангахгүй эсвэл тухайн цонхны хэмжээнд таарсан тоо хэмжээ, хэмжээсгүйн улмаас цаашид хэв гажилтанд орохоор болсон, эсвэл согогтой материалаар хийгдсэний улмаас бүрэн хаагдаж нээгдэхгүй байх зэрэг болно.
4.     Шилэн багцуудыг хийхдээ сайтар цэвэрлээгүй, чийгтэй байхад нь дараагийн шилийг хийсэ

Харин цонхны өөрийн бус технологийн бус алдаанд:
1.      Өрөөний дотор агаарын температур буюу халаалт муу байх / +20 С хүрэхгүй байх/
2.      Барилгын хаших хийцийн дулаан алдагдал их байх. Үүнийг түрүүн тайлбарласан тул дахин тайлбарлах гэсэнгүй.
3.      Агаар сэлгэлт хийхгүй байх, өрөө хэтэрхий чийг ихтэй байх
4.      Ховор тохиолдолд зураг төслийн тооцооны алдааны улмаас барилга хүйтэн барилга болох гэх мэт шалтгаануудыг нэрлэж болж байна.
За тэгэхээр таны магадгүй толгой гашилгаж байгаа асуудлуудын нэг ч гэсэн хэсэгт хариулт өгсөн гэж найдаж байна.
  


Хуучин модон цонх хаалганд дулааны алдагдал их байдаг хэдий ч тэр хэмжээгээрээ агаарын солилцоо явагдаж байдаг давуу талтай. Харин вакуум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгааралдаг хэдийч агаарын солилцоог багасгадаг байна.

Иймээс агаарын солилцоог хэвийн байлгахын тулд өдөрт 3-4 удаа салхивчаа нээж цэвэр агаар оруулж байх хэрэгтэй юм.

Агаарын солилцоо муутай өрөө тасалгаанд усанд орох, душ саунд суух, юм угаах, хоол хийх нь тасалгааны чийг дулааны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн цонх хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм.                                     
 За тэгэхээр таны магадгүй толгой гашилгаж байгаа асуудлуудын нэг ч гэсэн хэсэгт хариулт өгсөн гэж найдаж байна.