сайн цонхыг шинжихүй
Вакуум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт өндөртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байгаа тул зөв сонголт хийхэд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг толилуулж байна.Хэрэглэгч та энэ бүхнээс яаж оновчтой зөв сонголтыг хийх вэ?
Юуны өмнө та сонгож буй цонхоо хаанахын ямар үйлдвэрийнх болох, технологийн зөв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үйлдвэрийнм бүтээгдэхүүнийг өмнө нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зүгээр.
Материалын чанарыг шалгахдаа дараах зүйлийг анхаараарай.
Вакуум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн.
Хамгийн гол анхаарах зүйл бол цонхыг хэрхэн суурилуулж буй явдал. Манайхан өрлөг хийхдээ цонхныхоо хэмжээгээр зай үлдээдэг нь буруу. Зүй нь цонх суух хэсгийн гадна талын хана нь цонхны хүрээний 1|3тэй тэнцэхүйц хэмжээгээр догол буюу хөмсөгтэй байвал амлагаа хийхэд тохиромжтой, хүйтэнд цантдаггүй.
Вакуум цонх цантана гэдэг нь хийтэй байна гэсэн үг. Дотроо будаатай бол цанталтаас хамгаалдаг.
Бэлэн хийц угсруулж авах гэж байгаа бол тухайн материалын доторхи тасалгаа буюу камерынх нь тоо 5-6 байвал сайн. Үүнээс цөөн камертай материал чанаргүй байдаг.
Вакуум цонх сонгохдоо та тавцан нь ямар байхыг давхар тооцоорой. Өнөөдөр барилгын үйлдвэрлэлд PVC тавцан хүч түрэн орж ирж байна. Зөөж тээвэрлэхэд эвдэрдэггүй, хагардаггүй, өнгө үзэмж сайтай, хөнгөн атлаа бөх бат, үнэ хямд энэ тавцан вакуум цонхонд хамгийн сайн тохирдог нь туршилтаар батлагдаад байна.